Би баян айлын эрх танхил охин. Юугаар ч дутаагүй, дуртайгаа өмсөж, юунд ч санаа зовохгүй сайхан амьдарч байна. Бэл бэнчинтэй айлын охин нь болоод төрсөн ч би баян айлын охид, хөвгүүд шиг тийм ч ухамсаргүй гэж өөрийгөө боддоггүй. Миний найзууд бүгд л баян айлын, шоучин, мөнгийг юман чинээнд боддоггүй, салхи шиг хийсгэдэг, зовлон үзээгүй, аав ээжийн буянд жаргаж яваа хүмүүс байдаг юм. Би ч гэсэн хаяа адилхан нийлж шоуддаг ч архи, пиво, дарс алийг нь ч хэрэглэдэггүй. Харин тамхийг бол баагиулж өгдөг шүү. Тэд шоудаад шинэхэн танилтайгаа өвөр түрийдээ ороод л, уйдхаараа дахиадл шинэ танилын эрэлд гарна. За энэ ч яахав.
Би ЕБС-иа өнгөрдөг жил төгссөн. Би биеэ дааж амьдрахыг хүссэн учир аав, ээж 2 маань надад байр авж өгсөн. Одоо би тусдаа ганцаараа эрх чөлөөтэй гоё байгаа. Эрх чөлөөтэй байна гээд дураараа дургиагүй л дээ. Зүгээр л биеэ дааж амьдарч үзэхийг хүссэн юм. Гадаад руу сургуульд явна гэтэл хойшлогдсон. Гэртээ л байгаа. Ажил хийж өөрийн хөлс хөдөлмөрөөр олсон мөнгө ямар байдаг бол гэж бодоод, зөөгчийн ажил 2 өдөр хийсэн боловч аав, ээж 2 маань юугаар дутсан гэж гээд загнаад болиулсан. За тэр ч яахав. Би эгчийнхээ тухай бичье гэж бодсон юм аа. Манай эгч үнэхээр хөөрхөн. Хөөрхөн төрсөн нь түүний буруу гэж юу байх вэ.Төрөлхийн том сэргэр хөх, тонтгор алим шиг өгзөг, нариийн туялзсан бэлхүүс, тормогор алаг нүд, бурхан түүнд гоо сайханыг үнэхээр харамлаагүй. Олон залуус түүний араас хөл алдан гүйдэг. Сайханы өмнө харц буруугүй гэж…
Гэхдээ л би эгчийгээ ойлгодоггүй. Тэр хөгшин, залуу, дүү бацаан гээд янз бүрийн хүмүүстэй уулздаг. Үргэлж шоудана. Гадаад руу сургуульд явуулсан боловч, сургуулиа хаяж, монголдоо шоуны амьдралаар амьдарсаар байгаа. Би эгчдээ их санаа зовдог. Түүнд юу дутсан гэж ингэж яваад байгааг ойлгодоггүй. Би эгчдээ тусламаар байна. Надад зөвлөгөө өгөөч.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN