Парис Хилтон 32 насныхаа төрсөн өдрийг ойр дотны найз нөхөдтэйгээ тасартлаа ууж шоудсан байна. Зочид буудлын эзэнт гүрнийг өвлөгчдийн нэг Пэрис Хилтоны нас явж байгаа хэдий ч намба суух болоогүй бололтой. Төрсөн өдрөөрөө нэгэн шөнийн клубын нээлтэд оролцож урьдын адил ширээн дээр гарч эротик бүжгээрээ бүжиж, хэтэртэл уун согтуурхсандаа бөгсөөрөө унан папараци нарыг баярлуулсан байна. Түүнийг босоход 21 настай найз залуу Ривер Випере нь туслажээ.