Дэлхийн хамгийн тансаг галт тэргэнд амтат хоол, сүүлийн техник тоноглол гээд төгс бүхэн бий. Залуу удирдагч Доналд Трамптай уулзахад ахиад хоёр хоногийн зай байна. Умард Солонгосын нийслэлээс Вьетнамын Ханой хүртэл 4.6 мянган км-ын замыг чучхэ галт тэрэг 60 цагийн дотор туулжээ.Бордо дарс, сам хорхой ба MacBookХойд солонгосчуудын яриагаар, ардын ардчилсан улсыг үндэслэгч Ким Ир Сен өөрийн галт тэргээр 368 мянган км зам туулсны 216 мянган км нь гадаад айлчлалд ноогдож байна.Ким Чен Ирийн үзүүлэлт дэргэд нь даруухан 334мянган км ба 64 мянга нь гадаадын айлчлалынх юм. Гэхдээ тэр галт тэргэнд эцгээсээ хоёр дахин их аялал хийжээ.
Ким Чен Ирийн ажлын тасалгаа © Архив Кымсусанскийн Нарны ордны архив
Хэдийгээр галт тэргийг хуягласан гэдэг ч үнэндээ ажлын болон унтлагын вагон нь л хуягтай байсан гэх. Удирдагчийн хоол ундыг Пхеньянаас онгоцоор зөөж байсан ч нутгийн хоол ундыг амсдаг байжээ. Хабаровскийн нэгэн рестораны талх их таалагдсан учир тэр 20 талх гэртээ илгээхийг шаардсан гэнэ.
Эцэг Ким Чен Ирийн галт тэрэг DF0001, хүүгийнх нь DF0002 гэсэн дугаараар хаяглагдсан байна.
Эцэг, хүү хоёрын ээлжит ажлын айлчлал















































