Хоёр метр урт үстэй эмэгтэйчүүд амьдардаг нууцлаг тосгон

Хоёр метр урт үстэй эмэгтэйчүүд амьдардаг нууцлаг тосгон

 

Хятад улсын өмнөд хэсгийн өндөр уулсын дунд орших Хуанлу тосгон дэлхий даяар “Урт үстэй тосгон” нэрээрээ алдартай. Эндхийн эмэгтэйчүүдийн үс дунджаар 2 метрээс урт ургадаг бөгөөд хамгийн гайхалтай нь өндөр нас хүрсэн ч бараг бууралтаж, шингэрдэггүй аж. Тэд олон зуун жилийн турш химийн шампунь бус, будааны исгэсэн усаар үсээ угааж ирсэн нь өнөөдөр хүртэл судлаачдын сонирхлыг татсаар байна.

1. Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэйчүүд

Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэйчүүд

Хуанлу тосгон “Guinness World Records”-т “хамгийн урт үстэй тосгон” хэмээн бүртгэгдсэн байдаг. Эндхийн эмэгтэйчүүдийн хар, өтгөн, торгомсог үс дунджаар 2.1 метр урт ургадаг бөгөөд зарим хүний үс газарт чирэгдэх хэмжээтэй байдаг аж.

Хамгийн сонирхолтой нь, настай эмэгтэйчүүд хүртэл өтгөн хар үстэй хэвээр байдаг нь жуулчдыг гайхшруулдаг байна. Орон нутгийн хүмүүс урт үсээ урт нас, аз жаргал, эд баялгийн бэлгэдэл гэж үздэг.

2. Үс бол эмэгтэй хүний нэр төр

Үс бол эмэгтэй хүний нэр төр

Хуанлу тосгонд амьдардаг “Улаан Яо” үндэстний хувьд үс бол эмэгтэй хүний хамгийн үнэ цэнтэй зүйлд тооцогддог. Эрт цагт нөхөр болон хүүхдээс нь өөр хүн эмэгтэйн задгай үсийг харахыг хатуу хориглодог байжээ. Хэрэв гаднын хүн санамсаргүйгээр эмэгтэйн задгай үсийг харвал тухайн айлд хэдэн жил ажиллах ёстой гэсэн уламжлал хүртэл байсан гэдэг. Энэ хууль 1980-аад оны сүүл үе хүртэл хадгалагдсан гэхээр үнэхээр сонирхолтой.

3. Амьдралдаа ганцхан удаа үсээ тайруулдаг

Амьдралдаа ганцхан удаа үсээ тайруулдаг

Хуанлугийн эмэгтэйчүүд насандаа ердөө нэг удаа 18 насандаа үсээ тайруулдаг уламжлалтай. Тайрсан үсийг нь эмээ нь хадгалж, тусгай гоёл болгон сүлждэг байна. Хожим тэрхүү сүлжсэн үсээ бүсгүй хүн ирээдүйн нөхөртөө инж болгон өгдөг байжээ. Тиймээс эндхийн эмэгтэйчүүдийн үсний засалт нь зөвхөн гоёл биш, амьдралын түүхийг нь илэрхийлдэг аж.

4. Үсний засалт хүртэл утга учиртай

Үсний засалт хүртэл утга учиртай

Энэ тосгонд эмэгтэй хүний үсний хэлбэр хүртэл нийгмийн байр суурь, гэр бүлийн байдлыг илэрхийлдэг.

  • Толгой дээрээ боов хэлбэртэй ороосон байвал гэрлэсэн ч хүүхэдгүй
  • Ил задгай урт үс нь залуу нас, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл
  • Харин үсээ бүрэн алчуураар далдалсан байвал нөхөр хайж буйг илтгэдэг байна.

Ингэж үсний хэлбэрээр нь тухайн эмэгтэйн амьдралын талаар мэдэх боломжтой байжээ.

5. Буурал үсгүй байхын нууц

Буурал үсгүй байхын нууц

Хуанлугийн эмэгтэйчүүдийн хамгийн том нууц нь будааны исгэсэн ус юм. Тэд будаагаа чанасны дараа үлдсэн усыг нэг хоног исгэж байгаад үсээ угаадаг байна.

Дараа нь уг усаа дахин буцалгаж хөргөөд эфирийн тос нэмж хэрэглэдэг аж. Ингэснээр үсийг зөөлөн, гялалзсан болгож, бууралтахаас хамгаалдаг гэж нутгийнхан үздэг. Орчин үеийн судлаачид ч будааны усанд үсийг бэхжүүлэх амин дэм, антиоксидант агуулагддаг болохыг тогтоосон байна.

6. Жуулчдын хамгийн их очдог тосгонуудын нэг

Жуулчдын хамгийн их очдог тосгонуудын нэг

Өнөөдөр Хуанлу тосгонд 400 орчим хүн амьдардаг бөгөөд жуулчид өдөр бүр энд ирж урт үстэй эмэгтэйчүүдийн үзүүлбэрийг сонирхдог болжээ. Эмэгтэйчүүд уламжлалт хувцсаа өмсөн дуу дуулж, бүжиглэн, үсээ янзалж үзүүлэх нь тосгоны аялал жуулчлалын хамгийн том онцлог болсон байна.

 

https://www.caak.mn/post/view/43907

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан