Дуучин Рианна өөрийгөө хэтэрхий туранхай байна. Илүү секси болохыг хүсч байна гэжээ. Тэрээр саяхан “US Weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ийнхүү сэтгэгдлээ илэрхийлжээ. Рианна хэт завгүй ажилласнаас болж нойргүйдсэн бөгөөд үүнээс болж нэлээд жин хаясан байна.
Гэвч энэ байдал нь түүнд огт таалагдахгүй байгаа аж. Рианна энэ тухай ярихдаа “Миний хэмжээ 0 болчихсон. Надад огт сайхан санагдахгүй байна” гээд “Би арай илүү таргалмаар байна. Надад жоохон махлаг байх нь таалагддаг. Энэ нь ч илүү секси” гэжээ.
Дуучин бүсгүйн саяхан гаргасан “Where have you been” дууны клип бусдаасаа илүү өвөрмөц, бас их секси төрхийг нь тодруулсан гэх хүмүүс олон. Гэвч Рианнад өөрт нь энэ гуалиг бие нь таалагдахгүй байгаа бололтой.