Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал нэгэн киноны дүрийг бүтээхээр болжээ. Тэрбээр Монголд ажиллахаар ирсэн бейсболлын дасгалжуулагч япон залуугийн тухай өгүүлдэг уг киноны гол дүрийг гаргах аж. Уг кино нь бейсболлын спортыг Монголд хөгжүүлэх зам яаж тавигдсан, бейсболлыг талбай барих ажлыг япончууд хэрхэн санхүүжүүлсэн, монголын залуу үеийнхэн энэ шинэ спортод хэрхэн суралцаж буй тухай баримтат үйлявдлыг харуулах гэнэ.