Урин дулаан цаг ирхээр хурим найр гээд хот хөдөөгүй нэг хэсэг бужигнадаг. Тэр тусмаа намрын дунд сарын шинийн билэгт сайн өдөр гээд л ар араасаа хуримлах залуу хосууд Хуримын ордонд нэлээдгүй урт дараалал үүсгэдэг.
Харин сүүлийн үед гал голомтоо бадраах залуус маань эд хөрөнгө, өмсөж зүүсэн, унасан унаа, гээд л нилээн олон зүйлээр зиндаархсан “өрсөлдөөний” хурим хийдэг болжээ. Хуримлагч хосууд маань хуримын ордонд гэрлэлтэээ батлуулаад, бүх үйлчилгээг авхад 650 мянган төгрөг болдог. Гэхдээ хуримын ордон биш Хөвсгөл далай, Монголдоо ганцад тооцогддог таван одтой “Тerelj Hotel”-д хуримын арга хэмжээгээ зохион байгуулдаг болжээ. Үүнээс гадна үндэсний хувцас, машин, хамгаалагч гээд олон зардал гарна. Үндэсний хувцас хийх тал дээр “Монгол костюмс” тэргүүлдэг гэцгээдэг. Харин тус компаниар хувцасаа хийлгэхэд нэлээдгүй үнэтэй байх юм. Эмэгтэй хүний хантааз, дээл хийхэд 450-550 мянга бол эрэгтэй хүнийх 550-750, харин малгай хийлгэхэд 150-200 мянга байдаг байна. Эдгээр зардал нь зөвхөн эхлэл. Энэ мэтчилэн өндөр зардлаар хуримаа хийсэн олон эрхэмүүд цөөнгүй байна.
Өнгөрсөн сарын 8-нд “Женко” Х.Баттулгын охины хурим Хөвсгөл аймгийн “Женко Тур” жуулчны баазад сүр дуйлаантай болсон билээ. Зочидоо өөрийн мэдлийн онгоцоор зөөн бэл бэнчингээ харуулсан гэх эрхэм сайд охиныхоо хуриманд нилээн хөрөнгө зарцуулсан. Хуримаа үндэсний болон европ гэх хоёр “үзэгдэл”-ээр хийсэн бөгөөд эхнийнх нь хосууд жинхэнэ монгол ёсыг харуулсан дээл хувцас өмссөн бол дараагийн “үзэгдэл”-дээ үнэтэй цагаан даашинзаар гангарсан.
Мөн л “Монголын алт” компаний захирал Б.Нямтайшилын хүү Н.Номтойбаяр Тэрэлж дэх таван одтой буудалд хуримаа хийсэн. Шинэхэн гишүүн ийнхүү найз нөхдийн хүрээнд хуримаа хийж төрийн хүний буурь заасан. Гэхдээ энэ хурим чанар гэдгийг зорилтоо болгожээ. “Алтан сарнай” цэнгүүнд час улаан даашинзтай Мандухай бүсгүйг дагуулан ирсэнээр олонд эхнэр болох хүнээ харуулж “тамгалсан”.
Харин үлгэрт л хундага тавилгүй ууж, хутга тавилгүй иддэг нижгэр найр хуримын тухай гардаг бол өнөө цагийн Монголын баячууд түүнийг амьдрал дээр байж болно гэдгийг харуулсан. Асашёорюү Дагвадорж ёстой л баян хүн гэсэн шиг нижгэр хурим хийсэн. Тэрээр монгол үндэсний хувцасаа хослуулан өмсөж гадаад дотоодийн олон томчуудыг нэг дор цуглуулж чадсан.
Ш.Отгонбилэг агсны ганц хүү О.Содбилэг Бага тэнгэрийн аманд Монгол үндэсний маягаар ёсолсон. Хосууд гэрлэлтээ христийн шашны пастораар батлуулсан. Сүйт бүсгүй Э.Туул аргагүй л гоо сайхны өндөр мэдрэмжтэй гэдэг нь хуримын машины өвөрмөц чимэглэлээс нь хүртэл ажиглагдаж байсан. “Улаанбаатар” ресторанд болсон хүлээн авалтын зоогийг Морроко улсын хааны зоогийг бэлтгэдэг байсан Герман тогооч өндөр заллагатайгаар тусгайлан бэлдсэн. Ийнхүү толгой цохиж, олны нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэсэн ээрхэмүүдийн хуримын ёслол болсон болсон бол энэ намар олон хурим болохоор хүлээгдэж байна. Поп дива дуучин С.Наран намрын дунд сарын шинийн 15-нд хурим хийхээр болоод байгаа билээ. Эршүүд өнгөтэй, чадалтай хоолойн цараагаар олонд танигдсан. Дуучин С.Наран Казахуудын ёсыг “эвдэж” өнгөрсөн Наурызийн баяраар Казак залуутай сүй тавьсан билээ. Ямартай ч энэ хурим рок попынхны дунд нилээн шуугуулах хурим болох нь гарцаагүй юм. Үүнээс гадана Харумафүжи Д.Бямбадорж эх орондоо ирж, хуримаа хийхээр болоод байгаа юм . Тэрээр нэг биш “хоёр гэрлэх” болжээ. Ирэх хавар Японд мөн хуримын ёслол дахин хийхээр төлөвлөсөн аж.
Харумафүжигийн маш сайн нууцалсан найз бүсгүйг нь М.Баттуул гэдэг бөгөөд Японы Иватэгийн их сургуульд оюутан солилцоогоор суралцдаг. Саяхан л Монголын нэр хүндийг дэлхийд гаргаж олимпоос хүрэл медаль хүртсэн С.Ням-Очир олимпод эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрлөөр хүч үзсэн Д.Лхамдэгдтэй сүй тавьсан билээ. Тэднийг ч мөн намрын дунд сарын шинийн 17-нд хуримлана гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэтээр шинэ амжилтаар онцгойрох сүр дуулиантай олон хурим ар араасаа цуврах нь ээ.
Тэрэлж таван одтой буудал
“Женко Тур” жуулчны бааз
Ц.Болор /24TSAG.MN/