Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж, монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн ч өөрийнхөө амжилтад сэтгэл дундуур яваа хүн бол МУГТ Н.Төгсцогт билээ. Тэрбээр Лондонгийн олимпоос хэрэв медаль авахгүй бол ирээдүйн амьдралаа бодож мэргэжлийн бокст хүч үзэн ар гэрээ сайхан амьдруулах зорилго дотроо өвөртлөөд байжээ.
Анх түүнийг боксын секцэнд хичээллэж эхлэхэд нь ээж нь санаа зовж, үзмэрч мэрэгч дээр очтол цаад хүн нь “Танай хүү энэ хоёр гараараа амьдралаа цогцлоон, саруул зам нээгдэх юм байна” хэмээснийг ээж нь тухайн үедээ ер ойлгоогүй гэдэг.
Харин олимпоос медаль хүртэн зорилгодоо хүрч, эх орондоо ирмэгцээ Н.Төгсцогт ээж, аав хоёртоо хоёр өрөө байр авч өгч, өөрийнхөө хүссэн BMW жийпийг хөлөглөн их спортод зарцуулсан хөлс хүч, хөдөлмөрийнхөө үр шимээр сайхан амьдарч явна. Өдгөө 20 настай Н.Төгсцогтыг алдрын олон тавцан хүлээж байгаа гэдэгт монгол түмэн итгэлтэй байна.
Д.Ганаа /www.wikimon.mn/