Найзууд кинонд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдсэн жүжигчин Женнифер Анистон экс нөхөр Брэд Питтийнхээ ээжийг удахгүй болох хуримын ёслолдоо урьжээ. Хосууд таван жил ханилсаны эцэст 2005 онд хоёр тийш болж, албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж байсан билээ.
Хэдийгээр эр нөхрөөсөө салж, хамтын амьдралаа дуусгавар болгосон ч, хэзээний хадамдаа элэгтэй тэрээр ойр дотно харилцаагаа гээгээгүй хэвээр байсан бөгөөд энэ удаад ч мөн хүндэтгэлтэйгээр урихаа мартаагүй байна.
Өөрийн ээж Нэнсигээсээ илүү түүнд “амь” гэх олны үгэнд сэтгэл тэнэгэр явдаг экс хадам Жэни нь Женниферийг дахин аз жаргалаа дахин олсонд туйлын их баяртай байгаагаа илэрхийлсэн бөгөөд харин хуримын ёслолд очих эсэхээ харин хэлээгүй байна.
Женнифер, Терокс нар Нью Мексикт орших үзэсгэлэнт байгаль, нам гүм саруулхан орчин хосолсон эдлэн газрыг хуримын ёслол хийх газраа болгон сонгоод байгаа бөгөөд хуримын бэлтгэлээ базааж дуусч байгаа гэнэ.