Дэрээ нэвтэртэл уйлчихсан сууна уу? Эдгээр дуунуудыг сонсоод амьдрал ямар үнэтэй зүйл чамд бэлэглэснийг бас өөрийгөө хичнээн хүчтэйг мэдрээд бүх хүчээрээ урагшлаарай Гоолингоо бүсгүй минь.
1. Christina Aguilera “Fighter”
Хорвоо дэлхий дээр бүх зүйл учир шалтгаантайгаар бий болдог гэдэгт итгэдэг. Хэн нэгний зүрх шархлуулам урвалт ч гэсэн. Магадгүй чи хэтэрхий эмзэг нандин, сул дорой байсан ч юм билүү? Амьдрал чамайг хүчирхэг болгохын тулд үүнийг тохиолдуулсан байх. Бүх зүйлд талархах шалтгаан заавал байх юм.
Дагаж дуулах хэсэг:
It makes me that much wiser
So thanks for making me a fighter
/Чиний урвалт намайг харин ч ухаалаг болголоо
Тиймээс намайг тэмцэгч болгосон чамд баярлалаа/
2. Beyoncé “Irreplaceable”
Чи л хүсвэл чамд илүү эелдэг, бас шударга хандах нэгнийг амархаан олчихно. Бараг нүдээ нэг ирмэж, хуруугаараа нэг дохиход л дараагийн сонголт гараад ирнэ дээ.
Дагаж дуулах хэсэг:
You must not know ’bout me
You must not know ’bout me
I could have another you in a minute
Matter fact he’ll be here in a minute, baby
/Чи ч миний талаар мэдэхгүй л байна даа
Мэдэхгүй л байна
Би чам шиг нэгнийг хормын дотор олно
Тэгж ярьвал, тэр хормын дотор энд ирнэ, хонгор минь/
3. Destiny’s Child “Survivor”
Гоолингоочууд бол эзгүй арал дээр ганцаараа үлдсэн ч, амиа аврах аргаа амархаан олчих сэргэлэн хүүхнүүд. Тийм байхад салалт бол юу ч биш биз дээ? Үүнээс ч дор зүйл тохиолдоогүйд талархаад, үүнээс илүү чухал зүйлд анхаарлаа хандуулаарай.
Дагаж дуулах хэсэг:
You thought that I’d be broke without you
But I’m richer
You thought that I’d be sad without you
I laugh harder
/Чамгүй л бол намайг юу ч үгүй гэж бодоо юу
Чиний буруу, би харин ч баян байна
Чамгүйгээр намайг гутарна гэж санаа юу
Чиний буруу би чангаар инээж байна/
4. Destiny’s child- Girl
“Тэр ямар хөгийн амьтан бэ?” гэж хэлэх хэн нэгэн хэрэгтэй байна уу? Тэр тийм ч муу хүн биш байж болно л доо. Гэхдээ яг ийм үг, тэгээд найзын аргадалт л чамайг яг одоо тайвшруулж чадахаар байвал энэ дууг сонсоорой. Чиний дэргэд үргэлж байж чадах хонгор охид чинь байгааг бүү март.
Дагаж дуулах хэсэг: Girl, I Can Tell You’ve Been Crying
And You Needing Somebody To Talk To
Girl, I Can Tell He’s Been Lying
And Pretending That He’s Faithful And He Loves You
Girl, You Don’t Have To Be Hiding
Don’t You Be Ashamed To Say He Hurt You
I’m Your Girl, You’re My Girl, We’re Your Girls
Don’t You Know That We Love You?
/Хонгор минь, нулимас дуслуулсан чинь илхэн байна
Ярилцах хүн хэрэгтэй байсныг чинь ч мэдэж байна
Хонгор минь, тэр чамайг хуурч байсан нь ойлгомжтой байна
Тэгчихээд өөрийгөө үнэнч, бас чамд хайртай гэж итгүүлнэ гэнэ ээ
Хонгор минь, шаналлаа нуух хэрэггүй дээ
Түүнийг шархлуулсан тухай ярихаасаа бүү ич
Би чиний найз, чи миний найз, бид чиний найзууд
Бид чамд хичнээн хайртайг мэднэ биз дээ?/
5. Taylor Swift-We’re never ever getting back together
Салъя гэж хэлж утсаа тасалчихаад, сарын дараа эргээд л түүний өмнө уруулаа дэвсээд гүйдэг бүсгүй байхаа болих цаг ирсэн биш гэж үү? Энэ дууг дагаж дуулаад шийдвэртээ үнэнч байгаарай.
Дагаж дуулах хэсэг:
We are never ever ever getting back together
We are never ever ever getting back together
/Бид хэзээ ч, бүр хэзээ ч дахин нийлэхгүй
Бид хэзээ ч бүр хэзээ ч эргэн эвлэрэхгүй/
6. Nancy Sinatra “These Boots Are Made for Walking”
Юу ч тохиолдсон, чи “секси мама” хэвээрээ л үлдэнэ. Яг ийм л өдрүүдэд чи хамгийн гоё гутлаа өмсөөд, энэ дууг сонсогоо сүүлчийн болзоо луугаа итгэл төгс алхах ёстой байхгүй юу.
Дагаж дуулах хэсэг: These boots are made for walking
And that’s just what they’ll do
One of these days these boots are gonna walk all over you
/Би энэ гутлыг өмсөөд алхана гэхдээ юу гээч, чиний дээгүүр алхах болно./
7. Carrie Underwood-Before he cheats
Түүнийг болгож орхимоор байгаа ч, Гоолингоо бүсгүйн дүрэмд “өшөө авалт” байх ёсгүй гэдгийг чи мэдэж байгаа. Гэхдээ дотроос чинь чичээд байгаа муу бүсгүйн уурыг энэ дуугаар гаргаарай. Тэгээд урт амьсгаа аваад тайвширчих. Өөрийгөө зовоолгүйгээр, хөгжилдөхөөр гараарай.
Дагаж дуулах хэсэг: I dug my key into the side
Of his pretty little souped-up 4 wheel drive
Carved my name into his leather seat
I took a Louisville slugger to both head lights
Slashed a hole in all 4 tires
And maybe next time he’ll think before he cheats
/Түүний 4 дугуйтын хаалга руу
Түлхүүрээ шургуулж ороод
Арьсан суудлан дээр нь нэрээ сийлж үлдээлээ
Урд хоёр гэрлэнд нь цохиурын “амт” өгөөд
Урд хойд дугуйнуудыг нь цоолж орхилоо
Ингээд тэр намайг хуурахаасаа өмнө боддог болох байлгүй…/
GOOLINGOO