Зарим хүмүүс христийн шашинтны баярыг тэмдэглэдэг нь яаж байгаан гэж бэлэг өгөхөөс хөөрхөн бултдаг талтай ч энэ өдрийг дэлхий дахинд сая сая хосууд бие биедээ хайраа илчилж, романтикладаг билээ. Валентиний бэлгүүдээ санал болгохоос өмнө яагаад энэ баярыг тэмдэглэх болсон талаар товчхоон домгийг та бүхэндээ хүргэе.
Хоёрдугаар сарын 13-ны үдэш дурласан залуус сэтгэлтэй бүсгүйнхээ хаалганы босгоны дэргэд бэлгээ тавиад өөрсдийгөө таниулахгүйн тулд хурдхан холддог байж. Валентины өдрийн урд шөнө өрөөнийх нь цонхны дор хоносон залууг үүрээр олж харсан бүсгүй түүнийг миний Валентин хэмээн дууддаг болсон байна. Олонх бүсгүйчүүд цонхных нь дор өөрийнх нь хайрлаж явдаг залуу ирсэн байгаасай гэж догдолж байхад зарим нь хэн ч байсан хамаагүй ирээсэй гэж санаа зовж хонодог байжээ.
Гэхдээ залуу бүсгүйд таалагдаж түүнийг өөрийнхөө Валентин мөн хэмээн хүлээн зөвшөөрсний дараа л залуу нь бүсгүйдээ бэлдсэн бэлгээ өгөх ёстой. Бэлгийг маш нямбай, сэтгэл гарган бэлдсэн байх учиртай. Тухайлбал : Генри Смит гэгч худалдаачин хайртай бүсгүйдээ сумаар нэвт харвуулсан зүрхийг бадмаараг чулуугаар сийлж, ган цагираган бүслүүртэй, гоёмсог чамин хайрцагт хийн бэлэглэж байв. Хайрцагны ган бүслүүр дээр “Зүрх минь хайрын суманд оногдлоо. Хуяг дуулга ч зүрхийг минь аварч чадсангүй” гэж бичжээ. Энэ баярын бэлэг тэмдэг нь яагаад зүрхэн хэлбэртэй эд зүйл байдгийг тайлбарлах нь илүүц байх.
Эртний домог ёсоор Сарнай цэцэг нь хайр дурлал, гоо сайхны охин тэнгэр Афродитагийн ачаар онцгой байр суурь эзлэх болсон байна. Домогт дурдсанаар шархадсан хайртай залуу уруугаа яаран гүйж яваад цагаан сарнайн өргөсөнд хөлөө хатгуулжээ. Шалбарсан газраас нь дуссан цус сарнайг час улаанаар будсан юм гэдэг. Энэ цагаас эхлэн улаан сарнай хайр сэтгэл, дур хүслийн бэлгэ тэмдэг болжээ.
SEGSGERMAA