Алдарт реп дуучин Эминем мисс охинтой болжээ.
17 настай түүний амин эрдэнэ Хейли /Hailie Jade Scott Mathers/ охин нь өөрийн суралцдаг Мичиганын дунд сургуулийнхаа миссийн тэмцээнд оролцож тэргүүн байрыг эзлэжээ.
Эминем охиноо дэмжиж хүрэлцэн очсон бөгөөд охиндоо цэцгийн баглаа бэлэглэж, баяр хүргэн үнссэн байна.
Тэрээр Эминем охиныхоо зургаан настай байхад эхнэр Кимээсээ албан ёсоор салсан бөгөөд охин Хейли нь 5 настай байхдаа аавынхаа клипэнд тоглож анх олны танил болж байжээ.
Б.ЦАЦАА