Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийг түшиглэн мах, цувдайг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлсэн сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэх цехийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан.
Тус цех бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, хотын бүсийн хорих ангиудад нийлүүлж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж буй 25 хүмүүжигч уг цехед ажилладаг байна. Тэдгээр ажилчин хүмүүжигч нарт ажилласан хугацааных нь 3.5 сая төгрөгийн цалинг олгожээ.
Ингэснээр тухайн хүмүүжигч цалингаараа нөхөн төлбөрөө төлөх, дансандаа байршуулах боломжтой болж байгаа юм байна.