Жүжигчин Г.Золзаяа Б.Тамираас салж, ганц бие амьдралыг сонгосон ч цаг үргэлж олны анхаарлын төвд байдаг. Түүнд 101 улаан сарнай ирж, хүмүүс сарнайн эзнийг Б.Амархүү хэмээн андуурч байсан нь саяхан. Тэгвэл сарнайн жинхэнэ эзэн нь Золоод чин сэтгэлээсээ дурласан нэгэн залуу аж.
Тэрээр Золоод цаг үргэлж гэнэтийн бэлэг барьдаг бөгөөд ганц бие бүсгүй түүний ачаар өдөр бүрийг аз жаргалтай, гайхамшигт сюрпризүүдийн дунд өнгөрөөдөг байна.
Жүжигчин бүсгүйг ийнхүү аз жаргалтай болгодог залуу нь нэгэн бизнесмэн хэмээн найзууд жиг жуг гэлцдэг гэнэ.
Т.ДАЛАЙ