УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ.
Хуралдаанд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир байнгын хорооны шийдвэрийг танилцуулж, Н.Учралын хүсэлтийг дэмжсэн талаар мэдээлэв.
Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.2 хувь нь дэмжжээ.
Өнөөдрийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ даргалсан байна.
Ч.Юмчирдулам











































