G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

 

Өмнөд Солонгосын алдарт BIGBANG хамтлаг 2026 оны MAMA Awards-ын “Music Visionary of the Year” шагналыг хүртлээ. Энэ удаагийн шагнал нь хамтлагийн 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

Тус шагналыг 2024 онд G-DRAGON бие даасан уран бүтээлчийн хувиар хүртэж байсан бол энэ удаа BIGBANG хамтлагийнхаа нэрээр дахин хүртсэн нь түүхэн үйл явдал боллоо. Ингэснээр G-DRAGON уг шагналыг нэг удаа соло артист, дахин нэг удаа хамтлагийн гишүүний хувиар хүртсэн анхны уран бүтээлч болж байна.

Шагналыг гардан авах үеэр G-DRAGON “2024 онд энэ шагналыг ганцаараа авахдаа жаахан ганцаардсан. Харин өнөөдөр BIGBANG-ийн нэрээр хүртэж байгаа нь надад маш их утга учиртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Мөн BIGBANG шагнал гардуулах ёслолын үеэр шинэ уран бүтээл болох “GiiiRIP”-ээ анх удаа толилуулж, “Lies” зэрэг хит дуунуудаараа 20 жилийн түүхээ эргэн сануулсан байна.

 

Б.Зул

www.BOLOD.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан