Ким Сү Хён, Ким Сэ Рун агсан нарын мессеж, дуут мессежийг хиймэл оюунаар өөрчилсөн байсан гэжээ

Ким Сү Хён, Ким Сэ Рун агсан нарын мессеж, дуут мессежийг хиймэл оюунаар өөрчилсөн байсан гэжээ

 

“Chosun Ilbo” агентлаг пүрэв гарагт /2026.05.23/ цагдаагийн баримт эш татан мэдээлэхдээ Ким Сэ Рун агсан насанд хүрээгүй байхдаа жүжигчин Ким Сү Хёнтэй үерхдэг байсан гэж ярьсан дуут мессежийг хиймэл оюун ухаанаар өөрчилсөн байсан гэжээ. Ким Сэ Рун өнгөрсөн жилийн хоёрдугаар сард амиа егүүтгэсний дараа Ким Сү Хён тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой гэгдэх болсон юм.

Түүний эсрэг мэдээллүүд гарсны дараа Ким Сү Хён өнгөрсөн жил хэвлэлийн бага хурал хийхдээ Ким Сэ Рунтэй тухайн үед болон насанд хүрээгүй байхад нь үерхэж байгаагүй гэсэн билээ. Сөүл хотын цагдаа нар уг хэргийг мөрдөн шалгаж лхагва гарагт /2026.05.22/ Ким Сү Хён болон талийгаачийн талаар зохиомол мэдээ тараасан хэргээр “HoverLab” ютүб сувгийн Ким Сэ Үйг баривчлах хүсэлт гаргажээ.

Баривчлах хүсэлтэд “Сэжигтэн өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд хэвлэлийн бага хурал хийж, талийгаачийн дуу хоолойг хиймэл оюун ухаан ашиглан үүсгэсэн хуурамч бичлэг тоглуулсан. Дараа тэр хэрэгт буруутгагдсан этгээдийг талийгаачтай дунд сургуульд байхаас нь хойш болзож байсан, дунд сургуулийн хоёрдугаар ангид байхад өвлийн амралтын үеэр бэлгийн харьцаанд орсон гэж худал мэдээлэл гаргасан. Сэжигтэн жүжигчин Ким Сү Хён талийгаачийг насанд хүрээгүй байхад нь үерхэж байгаагүй гэдгийг сайн мэдэж байсан ч нэр хүндэд нь халдах зорилгоор худал мэдээлэл тараасан” гэсэн байна.

“Chosun Ilbo” мөн дуут мессежнээс гадна текст мессежийг өөрчилсөн байсан гэж мэдээлжээ. Өнгөрсөн жил дуут мессежийг өөрчилсөн байх магадлалтай гэж зарим хүн сэжиглэж байсан юм. Арваннэгдүгээр сард БНСУ-ын Үндэсний шүүх эмнэлгийн алба дуут мессежийг хиймэл оюун ухаан ашиглан өөрчилсөн эсэхийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн билээ.

Эх сурвалж: Korea Times

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан