Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

Т.Тулга дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

 

Казахстаны Астана хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Молдавын бөх Василе Диаконыг 9:0-ээр ялж, цэвэр ялалт байгуулсан байна.

Ингэснээр Т.Тулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурав дахь медалиа хүртлээ. Тэрбээр 2021 онд Норвегийн Осло хотод болсон дэлхийн аваргаас 65 кг-ын жинд хүрэл, 2025 онд Хорватын Загреб хотод болсон тэмцээнээс 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байв.

Мөн Т.Тулга дэлхийн аваргаас гурван медаль хүртсэн Монголын гурав дахь эрэгтэй бөх болжээ. Түүнээс өмнө Хорлоогийн Баянмөнх, Зэвэгийн Ойдов нар ийм амжилт гаргаж байсан юм.

Түүнчлэн түүний хүртсэн хүрэл медаль нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын дэлхийн аваргаас хүртсэн 50 дахь хүрэл медаль болж байна.

“Астана-2026” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 70 кг-ын жингийн медальтнууд:

  • Алтан медаль – Ибрагим Ибрагимов (ОХУ)
  • Мөнгөн медаль – Эрназар Акматалиев (Кыргызстан)
  • Хүрэл медаль – Төмөр-Очирын Тулга (Монгол)
  • Хүрэл медаль – Зэйн Резерфорд (АНУ)

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан