Өчигдөр банкнаас ийм мөнгө авав.
Тэгээд бодов.
Хэн гээч аав ямархан үрийнхээ төрсөн өдрөөр өгсөн бэлэг явж байгаа юм бол доо…
Таксийн жолооч уу? Хөдөөний малчин уу? Тэтгэвэрийн хөгшин үү? хэн байсан бол…?
Мөнгөн дэвсгэрт дээр, бага зэрэг алдаатай бичсэнийг бодоход:
– холоос хүнээр өгч явуулсан…
– бэлэг авах завгүй ажилладаг… эсвэл
– юу өгөхөө мэдэхгүй болохоор мөнгийг нь өгчихье гэж санасан юм болов уу.
Үр нь бөөн баяр болж авсан байх даа… эсвэл чамлаа болов уу?
Юм бодолгүй үрсэн болов уу? Мөнгөгүй аргагүйдээд зарцуулаа болов уу?
Юутай ч…
Чи их сайн аавтай юм.
Мөнгөн дээр бичиж дүрсгүйтдэг.
Алдаатай ч хамаагүй, богино ч хамаагүй мэндчилгээ бичдэг…
Төрсөн өдрийг чинь мартдаггүй…
Хамгийн гол нь, ЧИ ААВТАЙ, АЗТАЙ ХҮҮ ЮМ!