Америкийн нэрт жүжигчин Анжелина Жоли хэд хоногийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг НҮБ-ын төв байранд очиж хуралдаанд нь суужээ.
Тэрбээр индэр дээр гараад Сири Улсад болж буй сөргөлдөөнийг аль болох хурдан шийдвэрлэхийг Европын улс, орнуудын төрийн тэргүүнүүдэд уриалсан байна. Анжелина бүсгүй НҮБ-ын Сайн санааны элч бөгөөд тус байгууллагын хуралдаан дээр Сирийн цагаачдын эрх ашгийг хамгаалж байгаа юм.
Энэ сарын 24-нд болсон хуралдаанд 39 настай жүжигчин бүсгүй цагаан өнгийн ажил хэрэгч хослолтой очсон бөгөөд дотуур нь нэвт гэрэлтэм цагаан өнгийн цамц өмссөн байв. Дотор нь Анжелина хөхөвч зүүгээгүй байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn