Ар, өвөр Монголыг доргиосон хөлтэй их хурим найрын эзэд болж өмнөх шуугианаа намдаагүй байхад өрх тусгаарлан өнөөдрийг хүртэл хэвлэлийн баатар байсаар ирсэн дуучин С.Сэрчмаа болон түүний нөхөр Баярт нар эргэн нийлж дахин шуугиан дэгдээв.
Хэдийгээр хайр сэтгэлээр холбогдсон ч өөр өөрийн хувийн сонирхолын дагуу бие биедээ гомдож тунирхасан хосуудын салалтын шалтгаан нь уран бүтээл байсан гэнэ лээ. Гэсэн ч эхнэрийнхээ дундрашгүй их хүсэл мөрөөдлийг хүлээн зөвшөөрч эргэн ирсэн Баярт тун удахгүй эхнэрээ болон фэнүүдийг нь баярлуулахаар шийдээд байгаа сурагтай.
Тэрээр дуучин гэргийнхээ шинэхэн цомгийг хэвлүүлж өгөхөөс гадна уран бүтээлийн тоглолтыг нь хийлгэх гэж байгаа бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголд иржээ. Энэ удаад эхнэрийнхээ тоглолтыг хийлгэж, студи продакшныг сонгохоор ирсэн бөгөөд монголын хамаг л том тоглолтыг зохион байгуулдаг газруудаар орсон ч аль нь ч түүний сэтгэлд нийцээгүй аж. Тиймээс тоглолтын ард ажиллах бүхий л уран бүтээлчдийг урд хөршөөс сонгон авчирахаар болсон байна.
Н.Уранхас uls.mn