Амны хөндийн салст бүрхүүл гэмтэж үрэвсэхийг ам гэмтэх гэдэг юм байна. Энэ нь бие даасан эмгэг байхаас гадна бусад өвчин эмгэг илрэх шинж байж болдог ажээ. Улаан бурхан, улаан эсэргэнэ, ханиад томуу, мөөгөнцөр амны салстад өөрчлөлт орсон зэрэг олон шалтгаанаар энэхүү эмгэг үүсдэг гэнэ. Энэ эмгэг нь хүүхэд гэлтгүй том хүн ч тусдаг байна.
Ам гэмтсэн үед эдгээх уламжлалт домыг хүргэе.
Хүүхдийн ам гэмтэхэд голдуу хүйгээр нь домнодог байна. Мөн нагац нарын унаж явсан морины халуун амгайг тотгоор оруулж домнодог аж. Ингэж домнохдоо эхэн дом, эхэн дом, эхэн дом хэзээ морины хазаараар домнуулж байлаа гэж хэдэнтээ шившин үгэлдэг заншилтай.
Зарим нутагт төмөр улайтгаж баганаа цоргиод утаагаар хүүхдээ утаж домнодог ёс ч бий. Нохой засаад халуун төмсгөөр нь домнодог ёс ч байдаг ажээ. Бас бурхан багшийн зурмал зургийг аманд нь гурав хүргэж домнодог заншил ч байдаг байна.