Бэр гуйлгаж айлд очоод би гэдэг хүн айлын эхнэр боллоо. Айлын бага ч болохоор тэр үү гэрийнхэн маань бүгд л олон зүйлийг захиж хэлээд нулимастай хоцорсон юм. Хэд хоногийн дараа ээжтэйгээ утсаар ярьж байхдаа
– “Ээжээ та манайхаар ирэхдээ тогооны бариул хийх эсгий хайчлаад ирээрэй” гээд захьчихав.
Айл болоод тусдаа гарсаны дараа ээж, ах эгч нар маань анх удаа манайхаар зочлож ирэв. Би ч хоол цай бэлдээд л гүйж байтал ээж нэг хуучин торон дотроосоо бэлэн болсон тогооны бариул гаргаж ирээд өгөв.
-“Өө зүгээр эсгий хайчлаад ирээрэй гэсэн чинь бүүр оёод аваад ирсэн байна” гээд л би өнөөхөө авлаа…
Нээрээ л Эхийн санаа үрд гэдэг шүү дээ. Ээж минь айлын эхнэр болсон надад зориулж тогооны бариул оёж суухдаа юу бодож байсан бол…
Н.Нарангэрэл