1. Дрью Барримор. Тэр дөнгөж зургаан настай байхаасаа камерын өмнө гарч сурсан. Бага байхаасаа од болох замд эргэлт буцалтгүй орсон тэр өсвөр насандаа хар тамхинд орж, багагүй чих халууцуулсан ч хорин насандаа хэвийн байдалдаа эргэн оржээ.
2. Кристина Рикки. Хүүхэд байхдаа л загвар өмсч, од болсон Рикки 1990 онд “Mermaids” киноны Шерийн дүрд,мөн “The Adams Family” кинонд дүр бүтээсэн нь түүнийг жинхэнэ од болгосон гэж хэлж болно. Одоо 29 настай тэрээр нийт 23 кинонд тогложээ.
3. Элижа Вүд. Тэр бяцхан хөлөөрөө холливудын ертөнцөд 1988 онд хөл тавьжээ. Мөн алдарт Паула Абдулын “Forever Your Girl” дууны клипэнд тоглосон нь нэр хүндэд нь ихээхэн нөлөөлсөн байна. Дараа нь 1989 онд “Back to the Future Part II” кинонд найман настайдаа тоглосон юм. Мөн 1990 онд “Avalon”, “Free Willy” кинонуудад тоглосон байна. Тэрээр олны анхаарлын төвөөс орж, гаран байсаар 2001 онд Фродогийн дүрийг бүтээсэн нь одоо түүний бараг хоч нь болжээ.
4. Леонардо Дикаприо. Тэр анх 15 настайдаа “Parenthood”, “Growing Pains” киноны сүүлийн бүлэгт тогложээ. Мөн 19 настайдаа гурав дахь кино “This boy’s life”-д тоглосон байна. “What’s Eating Gilbert Grape” киногоороо 1993 онд Оскарт нэр дэвшсэн юм. Түүний хувьд алдрын зам нь үүнээс хойш шулуун дардан байсан гэж хэлж болно. Ялангуяа 1997 оны “Титаник” кино Леог охидын мөрөөдлийн ханхүү болгожээ.
5. Кирстен Данст. Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд. Кирстен Данст бол кино урлагт хөл тавиад маш их удаж байгаа цөөн залуу жүжигчдийн нэг. Зургаахан настай тэр байхдаа хамгийн анх “New York Stories” кинонд тоглосон. 12 настайдаа холливудын алдарт жүжигчид болох Том Круз, Брэд Питт нарын хамт “Interview with a Vampire” киноны бяцхан цус сорогчийн дүрд тоглодог. Мөн “Jumanji” киноны дүрээр нь хүмүүс түүнийг сайн мэддэг. Одоо дөнгөж 27 настай жүжигчин бүсгүй кино урлагт 20 жил зүтгэсэн нь Холливуд дахь түүний нэр хүнд ямар өндөрт байдгийг илтгэнэ
6. Сара Жессика Паркер. Олон хүмүүс түүнийг “Sex and the City” киногоор нь мэднэ. Гэвч түүний уран бүтээлийн ажил үүнээс хамаагүй эрт эхэлсэн билээ. Тэр “Footloose”, “Girls Just Wanna Have Fun” болон “Flight of the Navigator” кинонууд нь түүнийг аль хэдийнээ алдрын оргил руу хөтөлжээ. Тэр 1982 онд 17 настайдаа CBS-ийн “Square Pegs” кино болон Ст. Луйст “Annie” хэмээх тайзны бүтээлд тоглож, жүжигчний гараагаа эхэлсэн юм. Одоо 45 нстай жүжигчин бүсгүй нас ахих тусмаа улам л алдартай болсоор байна.
7. Кристиан Бейл. 36 настай, холливудын А жагсаалтанд багтсан жүжигчин залуу “The Dark Knight” киногоор нь хүмүүс илүү сайн мэдэх байх. Анх 1987 онд 13 настайдаа “Empire of the Sun” кинонд тоглож байжээ. Харин “Newsies”, “American Psycho” болон “Terminator Salvation” кинонууд нь түүнийг холливудад хамгийн алдартай жүжигчдийн нэг болгосон байна.
8. Рис Витерспүн. Анх 1991 онд “The Man in the Moon” кинонд тоглож байсан. Дараа нь ерээд оны сүүлчээр “Pleasantville”, “Cruel Intention” болон “Legally Blonde” кинонуудад тоглосон нь түүний асар их алдар нэр авчирсан байна. Харин 2005 онд “Walk the Line” киноны дүрээрээ Оскарын шагнал хүртжээ. Одоо бол Рис холливудын дээдсүүдийн нэг яах аргагүй мөн билээ.
9. Женнифер Коннелли. Хүүхэд байхдаа загвар өмсдөг байсан Коннелли 14 настайдаа “Once Upon a Time” кинонд анх тоглосон юм. Хоёр жилийн дараа, 1986 онд “Labyrint” кинонд тоглож байв. Харин 2001 онд “A Beautiful Mind” киногоороо Оскарын шагнал хүртсэн юм. 39 настай бүсгүй дэлгэцийн бүтээлд ид гялалзаж явна.
10. Сед Грин. Хөгжилтэй Сед Грин алиа хошин дүрүүдээрээ алдартай. Анх 1984 онд арван настайдаа “The Hotel Hampshire” кинонд Жоди Фостерийн хамт тоглож байсан юм. Одоо 36 настай сүйт залуу Сед мөн л ийнхүү багаасаа олны танил болсон нэгэн билээ.
11. Натали Портман. Анх 13 настайдаа “Leon” киноны гол дүрийг бүтээсэн нь түүнд алдар хүндийг шууд л өгсөн гэж хэлж болно. Түүнээс өмнө Revlon-ний охин болохоор зөвшөөрсөн Натали нэлээд сайн бүжигчин гэдгээ харуулж, хүмүүсийн анхаарлыг өөртөө татаж чаджээ. Тэр бас өсвөр насандаа Харвардын их сургуульд орж чадсанаараа алдартай. “Star Wars”, “Where the Heart Is” кинонууд түүнийг амжилтын орнилд хүргэжээ.
12. Нейл Патрик Харрис. Тэр хүүхэд байхдаа телевизийн “Doogie Howser M.D.”-д тоглож байсан боловч анх 1988 онд 15 настайдаа “Clara’s Heart” кинонд тоглож од болох гараагаа эхэлсэн байна. Түүний амжилтууд телевизийн цувралуудтай салшгүй холбоотой. Ялангуяа “How I met Your Mother” кино нь түүнд нэлээд амжилт авчирчээ. 36 настай жүжигчин залуу одоо театрын салбарт мөн хүч үзэж байгаа аж.
13. Дакота Фаннинг. Бага байхаасаа олон жижиг дүрүүдийг бүтээж байсан Дакота долоон настайдаа “I am Sam” кинонд тоглосноороо холливудад хөдөлшгүй бат сууриа тогтоожээ. Тэр өсөж том болсон хэдий ч түүний тоглосон олон дүрүүд үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн билээ. Тэр аль хэдийнээ холливудын хүндэт жүжигчдийн нэг болжээ.
14. Райн Жослин. Академийн шагналд нэр дэвшигч тэрээр нэгэн цагт “Mickey Mouse” клубын гишүүн байжээ. Райн энэ клубт Жастин Тимберлэк, Бритни Спирс болон Кристина Агьюлера нартай мөр зэрэгцэн бүжиглэж, дуулж байсан авьяаслаг нэгэн.
15. Анна Пакуин. “True Blood” цуврал киноны од Анна Пакуин зарим нэг хөгшин жүжигчдийг Оскарын шагнал авахыг мөрөөдөж байхад аль хэдийнээ жүжигчин болох гараагаа эхэлсэн эмэгтэй. 11-хэн настайдаа “The Piano” кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагнал хүртсэн тэрээр академийн шагналын түүхэн дэх хамгийн залуу хоёр дахь жүжигчин ажээ.
16. Жозеф Гордон-Левитт. 15 настай байхдаа тэр аль хэдийнээ амжилтаараа олныг гайхашруулаад амжсан байна. Өсвөр насандаа “3rd Rock from the Sun” кинонд тоглосноороо тэр багагүй амжилтыг олж авч чадсан юм шүү. Одоо бол Жозеф холливудын хүндэт жүжигчдийн нэг.
17. Элле Фаннинг. Гуравхан настай Элле “I am Sam” кинонд дүр бүтээж байсан авьяаслаг нэгэн. Одоо 13 настай тэрээр холливудад аль хэдийн өөрийн байр суурийг бэхжүүлж чаджээ. Ялангуяа түүний тоглосон “Super 8” болон “The Curious Case of Benjamin Buttons” кинонууд түүнд мөн л асар их амжилт авчирсан юм. Бид залуухан Дакотаг Линдсей Лоханы араас орчихгүй байгаа гэж найдаж байна.
18. Равен-Симоне. Тэр дөнгөж гурван настайдаа Билли Косбигийн хамт “Ghost Dad” кинонд тогложээ. Түүнийг дэндүү жаахан гэж байсан ч тэр дүрээ ихэд сайн бүтээсэн гэнэ. Тэр жүжигчин болоод зогсоогүй, хөгжмийн ертөнцөд ч мөн нэрээ дуурсгасан дуучин болжээ.
19. Жейсон Бэйтман. Тэрээр жүжигчний амьдралаа 1987 онд “Teen Wolf Too” кинонд тоглосноор эхэлсэн юм. Ингээд дууссангүй тэр телевизийн урлагт хүч үзэх болж, ерээд оны телевизийн кинонуудад дүрээ мөнхөлжээ. 2009 онд л гэхэд тэр таван кинонд тоглосон байна. Одоо 41 настай жүжигчин залуу 2010 онд л гэхэд дор хаяж хоё кинонд тоглосон гэнэ.
20. Даника Маккеллар. Даника “The Wonder Years” киноны Винни Күперийн дүрээрээ өсвөр насны хөвгүүдийн мөрөөдлийн охин болсон байна. Гэвч тэр тийм ч хөөрхөн охин байгаагүй юм. Гэхдээ л түүний тоглосон олон олон дүр тэр үеийн хөвгүүдийн зүрх сэтгэлд хоногшин үлджээ.
21. Жоди Фостер. Гуравхан настайдаа Жоди “Coppertone girl” кинонд тоглож, зургаан настайдаа телевизийн шоунд оролцож, 10 настайдаа Диснейн “Napoleon and Samantha” кинонд тоглосон байна. Одоо 47 настай Жоди Оскарын хоё удаагийн шагналтан юм. Тэр киноныхоо дүрийг сайн бүтээдэг жүжигчин ч гэлээ, найруулахдаа бүр ч илүү авьяастай гэж мэддэг хүмүүс нь ярих юм билээ.
22. Рон Ховард. “The Andy Griffith Show”-ийн Опигийн дүр, “Happy Days”-ийн Ричи Куннингхамын дүрд тоглосон Рон Ховард бол хүн болгоны хайртай хүүхдийн од мөн билээ. Тэр жүжигчин төдийгүй бас сайн найруулагч гэж хэлж болно.
23. Курт Рассель. Тэр 12 настайгаасаа л кинонд тоглож, жүжигчний гараагаа эхэлж байсан юм. 1963 онд “It Happened at the World’s Fair” кинонд тоглож байлаа. Одоо 58 настай тэрээр гандан буурахгүй кино урлагт хүчин зүтгэсээр л байна.
Б.Бурмаа /Noyon.mn/
оптимизация и продвижение сайтовпродвижениеaracer7z1 ru читать чужую перепискучехол для ipad 2 купитьприватбанк заявка на кредитную карту россияmobil casinoescort in kuwaitbedava slot oyunlar?Tips for rouletteвосхождение на килиманджаро киев цебокс люблинозаявление на получение кредита сбербанктуры в африку из москвытанзани¤ сафари восхождение на килиманмачаме килиманджарокурорты танзанииденьги в долг арзамасраскрутка сайта ценапосуда сочи купитьбизнес приложениязагранпаспортарекламное продвижениепродвижение бренда через интернеткаркасные дома барнаулуреаплазмоз у детейпродвижение сайтов