Хөөрхий дөө. Нэг бүсгүй байдаг юм. Үе үе шалтгаангүйгээр уулзая гэнэ, уулзахаар заавал хамт зургаа авахуулна. Тэгээд л би тарган байна, миний гар гуя илүү бүдүүн юм, бас чиний хүзүү цээж минийхээс чанга юм гээд л баахан харьцуулалт хийгээд түүндээ бүр сэтгэлээр уначихна. Уг нь тийм тарган бүсгүй биш л дээ, жоохон мярайлаг.
Фитнесс, бассейнд хэдэн сар явсан ч үр дүн гараагүй гэсэн. Гэтэл мань бүсгүй саяхан уулзая гээд л залгаж байна, би дуншаад байнаа, олон хоногийн өмнөөс өвддөг юм. Гадуур гарахгүй байгаа гэсэн чинь гэрт чинь яваад очье гэлээ. Тэг гэсэн чинь ирээд баахан санаа тавьж юм ярьж ярьж хамт зургаа авахуулаад бөөн баяр. Одоо хоеулаа адилхан болжээ гэж үү.
Хэн нэгэний гоо сайханы хэмжүүр байх аятайхан ч юм шиг ккк. Ганцхан тарган туранхайгаар харьцуулахгүй ганц цүнх авахаар минь барьцаж нөхөртөө туниж уйлж унжиж байгаад илүү үнэтэйг авна. Юутай ч хамгийн бүдүүн, хавагнасан царайтай, дуншиж өвдөөстэй жирэмсэний сүүлийн долоо хоног дууслаа.
Яаж нэг эсэн мэнд амаржиж авах вэ гэж байхад хүмүүс их сонин шүү. Хэн нэгэний copy байхаар өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх хамгийн сайхан гэж…