14 настайдаа Монголын анхны фото мисс болж байсан авъяаслаг жүжигчин Б.Хулан солонгос хатны “дүр бүтээжээ”.
Тодруулбал, тэрбээр саяхан БНСУ-д аялаж, амраад ирсэн. Ингэж аялаж явахдаа солонгосын үндэсний хувцас өмсөж, хэсэгхэн зуур хатны дүр бүтээгээд амжсан байна.
БНСУ-ын хувьд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Сүүлийн жилүүдэд өөрийн түүх, дурсгал, хоол хүнс, үндэсний хувцас, зан заншлаараа олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ утгаараа тус улсад жуулчдад зориулсан солонгосын үндэсний хувцаснуудтай, гэрэл зургийн газрууд бий болсон байна. Жүжигчин бүсгүй маань ч тус гэрэл зургийн газарт хатан хувцастай гэрэл даруулжээ.