Өдгөө 53 насыг зооглоод буй ч попын хатан хаан Мадонна буурь суухгүй байна. Хэд хоногийн өмнө тэрээр олон тооны залуусын хамтаар Нью-Йорк хотын Roseland Ballroom ордонд болсон Smirnoff Exchange dance project бүжгийн тэмцээн дээр шавиагаа ханатал бүжиглэсэн аж. Энэ арга хэмжээнд өөрийн найз залуу Брахим Заибатын хамтаар ирсэн дуучин эмэгтэй өөр бусад залуустай ч цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартсангүй. Дуучин бүсгүй үдшийн туршид оргилуун дарс хүртэж, энд тэнд шүтэн бишрэгчидтэйгээ үг сольсноор барахгүй бүжгийн талбай дээр гарч цөс нь хөөрсөн хагас нүцгэн залуусын дунд бүжиж эхэлсэн байна.
Энэ бүх хугацаанд од дуучны охин Лурдес булангийн нэгэн буйдан дээр ээжээсээ залхаж, жигшсэн байдалтай болж буй үйл явдлыг харж суусан гэнэ. Охин нь нас өндөр болсон ээжийгээ залуу эрчүүдтэй сээтэгнэн самбаганаж буйг зэвүүцлийн нүдээр харахын зэрэгцээ уйдаж суусан аж. Охин ээжийнхээ шалиг зангаас ичиж байгаа нь тодорхой байв. Энэ нь ч аргагүй юм. Лурдес охин цэвэр охид суралцдаг католик шашны сургуульд суралцсан бөгөөд ээж нь түүнийг нэлээн хатуу гараар өсгөсөн билээ.