Германы цагаачид гомдол мэдүүлжээ. “Германы сурагч охидын богино банзал харийн цагаачдыг доромжилж байна. Иймээс хичээл сургуульдаа богино банзал, богино өмдтэй (шорт) ирж болохгүй” гэж сургуулийн захиргаа сурагчдынхаа эцэг, эхэд захиа хүргүүлэн мэдэгджээ.
Энэ явдал Германы Доод Бавар дахь Покинг хотын нэгэн сургуульд болсон байна. Тус захианд дурдсанаар “Мини банзал, богино шорт зэрэг ил задгай хувцас нь Исламын шашинтай цагаач хөвгүүдийн сэтгэл санаа, итгэл үнэмшлийг гутаан доромжилсон хэрэг болох бөгөөд тэдний анхаарлыг хэт их татаж, хүчирхийлэл үйлдэхийг өдөөх магадлалтай. Иймээс халуун өдөр ч гэсэн ингэж хувцаслахгүй байхыг зөвлөж байна” хэмээжээ.
Өөрөөр хэлбэл дунд сургуулийн аюулгүй байдлын шинэ арга хэмжээ нь богино банзал, шортоос татгалзах гэнэ.
Дашрамд дурдахад, Герман улс 2015 оны сүүл гэхэд дахин 800 мянган дүрвэгч хүлээн авах ёстой. Хэрэв Герман шинэ цагаачдынхаа сэтгэл санааг ингэж “хайрлан хамгаалж”, арабуудыг дуулгавартай сонсч дагасаар байвал удахгүй Европын энэ орон лалын шашинтай улсуудаас ялгарахгүй болох вий.