Канадын дуучин Жастин өөрийн цомгийн сурталчилгааг хийж Лондон хотын гудмаар дугуйт тэшүүрээр гулгасан юм. Түүний хамт бие хамгаалагчид болон бусад хүмүүс байснаас хамгийн анхаарал татсан хүн нь найз охин нь байлаа.
Их Британийн загвар өмсөгч 20 настай Жайд Пиерс, Жастин нар энэ оны эхээр Лос Анжелост анх учирсан юм. Гэвч тэдний зүгээс харилцааныхаа тухай нууцалж байсан гэдэг.
Жастин гудмаар скейтээр гулгаж уран чадвараа гайхуулж байхад харин найз охин нь тун ч залхсан байдалтай харагдаж байсан юм.
Хэдийгээр энэхүү гудамны аялал бол Жастины нэгэн төрлийн сурталчилгаа боловч олны анхаарал загвар өмсөгч найз охинд нь чиглэж орхисон юм.
Их Британийн үзэсгэлэнт загвар өмсөгч яагаад ийнхүү сэтгэл дурамжхан байсан юм бол? Тэр үнэхээр уйдаж, Жастины хийж буй үйлдлүүдийг огтхон ч үнэлсэнгүй, тэр ч бүү хэл үл тоосон байдалтай явж байжээ.
И.АВГУСТА