Үнэн үү ток шоуг хөтлөн гаргаж ирж монголчуудын үзэх дуртай нэвтрүүлгийн нэг болгож чадсан хөтлөгч Нямбаярыг шулуун шударга яриа, илэн далангүй зангаар нь мэдэхгүй хүн байхгүй билээ. Үнэн үү ток шоуны дараа дуучин сэрчмаатай хамтран NB&Sally нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн нь ч мөн үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг болж байсан. Хөтлөгч залуу маань өөрийн эхнэрээр мисс Э.Ганболорыг сонгосон бөгөөд Ганболорыг нэг хэсэг SBN телевизын өглөө хөтөлбөрийг хөтөлж байснаар нь үзэгчид илүүтэй мэдэх биз ээ.
Ток шоуны ертөнцөд хэн хүнд гүйцэгдэхээргүй, чадварлаг хөтлөгч Нямбаяр тун удахгүй Маск продакшны жүжигчин Золоотой хамтран цоо шинэ “Хайртай” хэмээх онлайн шоуг үзэгчиддээ хүргэхэд бэлэн болоод байгаа бололтой.
Т.Ганаа