Энэ сарын эхээр болсон шүүх хуралд 23 настай хүүтэй нь явалдаж байгаад зодуулсан үе мултарсан эгчмэд хүүхний мэдүүлгээс болж залуугийн настай ээж нь нүүрээ улалзуулан орох байх газраа олсон гэнэ. Азаар шүүгч хохирогч хэмээх хэмэгтэйн яриаг тасалснаар тэнд байсан хүмүүс хүнд “байдлаас” аврагджээ. Хэрсүүд овгийн Х.Ө гэх залуу иргэн И.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон. Хохирогч И.Бадам “…Өс гэдэг залуутай 5 жилийн өмнө танилцаад 2014 оны 2-р сарын 5-ны өдрөөс эхлэн 8-р сарын 16-ыг хүртэл хамтран амьдарсан. Хамт амьдрах хугацаанд хардаж зоддог байсан. Тэгээд 2014 оны 2 дугаар сард салсан. Тэрнээс хойш Ө би чамаас салж чадахгүй, салбал үхнэ, амиа хорлоно гээд байхаар нь буцаад үерхсэн, гэхдээ хамт амьдраагүй 2 гэрийн дунд байсан. Энэ хугацаанд бас хардаж, зоддог байсан. Үүнийхээ дараа гэмшиж байна, дахин ийм алдаа гаргахгүй гэдэг байсан. Би 2 хоногийн өмнө хүүхдээс чинь салмаар байна. Хүүхдээ надаас холдуулаад өг гэж Ө-гийн эх рүү залгасан юм. Тэгтэл 2015 оны 7-р сарын 23-ны өдөр Ө залгаад яримаар байна. Надтай нэг цаг хальт уулзаадхаач гээд гуйгаад байхаар нь очиход буудалд орж нэг цаг ярилцъя гэхээр нь дагаад орсон юм. Тэгтэл тэрээр ямар залуутай яаж секс хийсэн энэ тэр гээд хэл амаар доромжлоод байхаар нь би чамтай ярих юм алга, би гарлаа гээд босоход үснээс зулгаагаад орон дээр хэвтүүлээд өөрийнхөө хувцсыг тайлаад намайг тавиулж өг гээд боовоо ам руу оруулаад байхаар нь хөхөж өгсөн боловч тавиагүй” гэхэд үүнийг сонссон залуугийн ээж ичиж зовоод сүйд болжээ. Шүүх хуралд ирсэн хүмүүсийн ч нүүр улайгаад явчихжээ. Харин хохирогч шүүгдэгч хоёр зовсон шинжгүй зогсож байж. Шүүгч хохирогчийг үг яриагаа хянахыг хатуу сануулснаар сая бүгд амьсгаа авахтайгаа болсон гэнэ. Хохирогч үргэлжүүлэн “.. Тэгэхэд чи чадахгүй байна, чи өнөөдөр надтай хамт хононо. Буудлын мөнгө төлмөөр байна 20 мянган төгрөг өгөөдөх гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл чи байж бай гээд миний юмнуудыг аваад гарсан. Тэгэхээр нь барьцаанд тавьчихаж магадгүй гэж бодоод ардаас нь гарах гэхэд үснээс зулгаагаад гичий минь би чиний юманд чинь гар хүрэхгүй гэж хэлээд зугтаагаад алга болчихсон. Тэгээд ээж рүү нь залгаад байж байхад Ө цаанаас ирээд намайг чирж дэлгүүр орж архи, тамхи авчихаад буудал ороод архи шахаж уухгүй болохоор үснээс зулгаагаад орны толгой 2-3 удаа мөргүүлээд дараа нь хана мөргүүлсэн, сав эрхтэн рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд архиа уугаад тасраад унахаар нь би цагдаа дуудсан юм. Би чамд дотуур гэмтэл юу байдгийг мэдрүүлнэ гээд цохисон. Миний нүүр ам битүү хавдартай байна. Би архи уухын хувьд уучихсан байсан гэхдээ болсон асуудлыг бол мэдэж байсан” гэжээ. Харин шүүгдэгчийн ээж “М.Ө нь миний ганц хүү байгаа юм. Одоо өөрөөсөө 12 насаар эгч энэ хүүхэнтэй танилцаад хэсэг хамт амьдарч үзсэн. Олон насаар эгч, бас хүүхэдтэй гэдгийг нь дараа мэдсэн юм. Б-ын нөхөр нь Солонгос улсад амьдардаг юм билээ. Энэ эмэгтэйгээс болоод миний хүү ийм асуудалд орчихлоо” гэж экс эгчмэд амрагийг нь буруутгажээ.