Ялдам үгтэй уянгын дуугаараа рок попын ертөнцөд хөг нэмж, өөрийн гэсэн өвөрмөц стилиэрээ бусдаас ялгардаг дуучин бол М.Нара. Дуучин бүсгүй маань чамгүй сайн ээж гэдгийг ойрын хүмүүс, өөрийнх нь фэйсбүүк хуудаснаас харж болно. Түүний хүү Бунжаа ээжтэйгээ “тун” адилхан.
Үргэлж нүдэндээ гал цогтой, хаана ч явсан инээмсэглэн байдаг дуучин бүсгүй анх удаа хувийн амьдралынхаа талаар “Учиртай урилга” нэвтрүүлэгт нүдэндээ нулимстай үнэнг хэлсэн юм. Тэр дүр эсгэж худлаа яриагүй хэн нэгнийг ч буруутгаагүй зөвхөн хүүгээ сайн хүн болгож өсгөхөө л олон дахин хэлж байсан юм.
Удаан хугацаанд тэвчсэний эцэст 7 сартай хөл хүнд байхдаа ганц бие ээжийн амьдралыг сонгосон Нараг жинхэнэ хүчирхэг эмэгтэй гэж хэлмээр.