Уитни Хьюстоны экс нөхөр дуучин Бобби Браун шоронгоос оргожээ. Тэрбээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр 36 сарын ял аваад хоригдож байсан билээ. Шүүхээс жил хагасын ял өгсөн ч өөрөө гэм буруугаа хүлээсэн тул хугацааг эрс багасган хорьж байсан бөгөөд архины эсрэг эмчилгээ хийх гэж байж. Тэвчээр муутай тэрбээ сахилга алдав. Хэрэг явдал яаж эргэх нь одоогоор тодорхойгүй байна. Уитни тэр хоёр 2006 онд гэр бүл цуцлуулсан байжээ.