Хошин урлагийн хамтлаг, продакшнуудын хамгийн ууган нь болох “Өнгөт инээд” продакшн 20 нас хүрлээ. Сонирхуулахад, энэ л хамтлагаас МУГЖ О.Бат-Өлзий, МУСТА Г.Золбоот, Ё.Алтангэрэл, Л.Дэмидбаатар, С.Өлзийхүү, Б.Баатархүү, Д.Бямбацогт, П.Эрдэнэзаан, М.Баярмагнай, Ж.Мөнхсайхан… зэрэг нэгэн үеийн маш олон шилдэг уран бүтээлчид уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Мөн түүнчлэн МУГЖ Б.Туяа, Н.Онон, С.Лхагвасүрэн, У.Уранчимэг, Ж.Оюундарь, Ц.Батхуяг /Амбий/ агсан, Р.Алтансүх /Аси/ агсан, Б.Ариунболд /Бооёо/, О.Энхтуул, Д.Хүрэлхүү зэрэг хошин урлагт нэртэй, данстай инээдмийн их мастерууд “Өнгөт инээд” хамтлагт данстай, нэг тайзан дээр хамтран тоглож байсан байдаг. Мөн энэ хамтлагт данстай ч нэр нь дурдагдаагүй олон шилдэг уран бүтээлчдийг жагсаан бичвэл уртаас урт дараалал үүсэх гэнэ.
PHOTONEWS.MN