Дуучин Адель 2014 онд бараг ажил хийгээгүй, ихэнх цагаа гэр бүлдээ, бяцхан хүүдээ зарцуулсан ч 26 сая долларын орлого олжээ. Албан ёсны мэдээллээс үзэхэд түүний эзэмшлийн “Melted Stone Limited” компани өдөрт дунджаар 70 мянган долларын ашиг өгч байсан аж.
Үүнээс гадна зургаа, дөрвөн жилийн өмнө гарсан “19”, “21” цомгууд нь муугүй борлуулалттай байжээ. Адель уран бүтээл туурвидаг учраас компани нь ч нэр хүндтэй бөгөөд 38.5 сая доллараар үнэлэгддэг гэнэ. Харин 27 настай дуучин бүсгүйн нийт хөрөнгө 76 сая доллараар үнэлэгдэж байна. Үүгээрээ тэрбээр Их Британийн 30 хүртэл насны хамгийн баян эмэгтэйн нэг болжээ.