Загварын сэтгүүл, сонирхолтой ном цуглуулах хоббитой мисс Ч.Содтуяа загвар зохион бүтээгчийн ертөнцөд хөл төвиад багагүй хугацааг үджээ.
Хувцас оёх, урлах эрдмийг ээжээсээ өвлөн авсан тэрбээр бас нэгэн шинэ хоббитой болсон гэнэ.
Энэ нь өөрөө загварыг нь зохиосон үндэсний хэв маягийг агуулсан хувцас, малгай юм байна.
Үүнээс гадна мисс бүсгүй үзсэн загварын шоунаасаа өөрт таалагдсан үндэсний хувцасыг цуглуулгадаа худалдаж авдаг аж.
Түүний энэхүү үндэсний хувцасны цуглуулга өдгөө 100 нэлээд хол давсан сурагтай.