Нэг үе хүүхэд залуусыг байлдан дагуулж явсан “Элькондор” хамтлаг тарж, дуучид нь ч сураг тасраад байна. Мэргэжлийн сайн дуучин гэж үнэллэгддэг байсан Жаргалсайхан нэг хэсэг Эрээний “Монгол баар”-нд өдрийн 100 юаниар дуулж байсан аж. 10 юаний такстай “Энд ирээд Монголд дуулснаас илүү мөнгө хуримтлуулж байна” гэж ярьж байсан дуучин залуу сүүлийн үед уран бүтээлээсээ бүрмөсөн хөндийрсөн бололтой.
100 юань гэдэг одооны ханшаар 20 гаруй л мянган төгрөг. Хэрвээ Жагаа Монголд уран бүтээлээ хийсэн бол үүнээс ч илүүг авч, амьдрал ахиугаа төвөхнүүлж чадах байсан хэмээн найз нөхөд нь одоо ч харамссаар л байна.
Эх сурвалж: Тэргүүн сонин