“Facebook”-т нэгдсэнээс хойш Таня Холландер ганцаардахаа больсон. Гэвч нэг зүйл түүний сонирхлыг ихэд татжээ. Хоёр жилийн өмнө тэрбээр гэнэт 626 найзтай болсноо мэдэж, үүндээ анализ хийсэн аж. Тэрбээр ганц ч удаа харж, уулзаж байгаагүй, царайг нь ч харж байгаагүй найзуудтай болсон байжээ.
Тэд бол хамт ажиллагсдын найзууд, хуучин амрагийн танилууд, найзуудын найзууд, эрт балрын найзууд, 20 жил барааг нь хараагүй дунд сургуулийн ангийнхан нь аж. Тэгээд Таня тэдний хэд нь жинхэнэ найзууд вэ гэдгийг эргэцүүлжээ. Таня асуултынхаа хариуг олохын тулд найзуудынхаа зургийг нь анхааралтай харсан гэнэ. Харин тэдгээр найзуудынхаа зургийг нь таньдаг таньдаггүйгээр ялгасны дараа найзуудын хүрээ багассан аж.
Хэн нь жинхэнэ, хэн нь төсөөллийн найзууд вэ гэдгийг тогтоох нь төслийн хамгийн сонирхолтой хэсэг байжээ. Таня “Facebook”-ын найзуудтайгаа нүүр нүүрээрээ учрахын тулд багагүй цаг зарцуулсан юм. Гэсэн ч Таня дижитал соёл иргэншлийн бодит үнэний талаар багагүй зүйлсийг олж ухаарчээ.
Орчин үеийн нийгмийн хурдацтай өөрчлөлт, хөгжил дэвшил биднийг улам, бүр улам ганцаардуулж буйг тэр олж харжээ. Олон нийтийн сүлжээний ашигтай тал олон боловч жинхэнэ харилцааг хэзээ ч бий болгож чаддаггүй. Таня АНУ-ын Портланд хотын урлагийн зөвлөлийн идэвхитэй гишүүн бөгөөд өөрийнхөө хотод танилын хүрээ ихтэй нэгэн аж. Төрөлх хотдоо Таня “Facebook” дэх 600 гаруй найзуудаасаа дутуугүй олон найз нөхөдтэй гэнэ.
Н.Энх /Эмэгтэйчүүд/