Цагаан ордны “Сэтгүүлчдийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохиогддог үдийн зоог барих ёслол бямба гарагийн үдэш зохиогдлоо. Уг ёслолд Ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай нараас гадна төр засгийн албан хаагч нар, Холливүүдийн одод оролцсон байна. Тэдний дотор одтой, адтай халуухан бүсгүй Линдсэй Лохан оролцсон нь олны анхаарлын эрхгүй татжээ. Тэрээр оддын дундаасаа сайн, муу нэр хоч зүүж хэл ам дагуулдгаараа алдартай. Гэсэн ч түүний эрч хүч сулардаггүй. Золбоолог байдлаа хадгалсаар байдаг. Тэрээр энэ үдэшлэгт урт хар өнгийн даашинзаар гоён, улаан хивсэн дээгүүр алхаж эрхэмсэг хатагтайн мөн чанарын гайхуулсан гэнэ.
Э.АМАР