Монголын топ таван дива нарын нэг гэгдэх дуучин Наран 30 насыг зооглоод нэлээдгүй удаж буй ч хүнтэй суухгүй
байгааг нь гайхаж сонирхох хүмүүс их. Аргаа барсан зарим нь гаж сонирхолтой гэх зэргээр ярих нь халаг болсон.
Харин түүнийг Cap шинийн баярын өмнө казак залуутай суух гэж буй талаар чих дэлсэх болсон ч энэ худал гэнэ. Энэ талаар дуучин маань “Юун казак залуу, Би казак хүн ч танихгүй. Надад эр хүн харах зав алга. Цаг нь болохоор намайг чин сэтгэлээсээ хайрлах эр хүн зориод ирэх биз дээ” гэжээ. Ямартай ч дуучин Нарангийн талаар ташаа ойлголттой хүмүүсийн бодол энүүгээр үгүй болж хайртайгаа учрах цагийг нь хүлээх л үлдэж байх шиг байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”