“Андра модель” агентлагийн захирал Топ модель Х.Бадамгэрэл энэ сарын 20-21 өдрүүдэд Дубайд болох загварын долоо хоногт оролцохоор болжээ.
Тэрээр энэ удаагийн загварын долоо хоногийн нүүр царайгаар тодорч, түүний зураг сэтгүүлийн коверийг чимжээ.
Тус загварын долоо хоногт дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчид оролцох бөгөөд шоуны үеэр шилдэг загвар өмсөгчийг шалгаруулах юм байна.
А.Гүнж