Орц:
-400 гр мөөг
-700 гр тахианы цээжний цул мах
-200 мл крем
-3 амны халбага чанасан эсвэл консервэлсэн эрдэнэ шиш
-1 амны халбага карри соус
-1 хумс сармис
-1-2 амттаны халбага нунтаг карри
-Давс
-Хар перц
-Чидун жимсний тос
Бэлтгэх арга:
1. Тахиагаа дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ.
2. Мөөгнийхөө ишийг салгаад тахианы махтайгаа ижил хэмжээтэй болгож хэрчинэ.
3. Халаасан шанаган тогоонд багахан тос хийгээд сармисаа жижиглэн хэрчиж нэмнэ. Сармисаа хэсэг хуураад тахиагаа нэмнэ.
4. Өөр нэг саванд мөөгөө шүүсгүй болтол хуурч бэлтгэнэ.
5. Хуурсан мөөгөө тахиан дээрээ нэмээд эрдэнэшишээ нэмж хутгана.
6. Кремээ карри соус, хуурай карригийн хамтаар нэмээд давс перцээр амтлаад, 5-10 минут буцалгаж таваглаад, агшаасан будааны хамтаар идэхэд амттай.