Хумсаа мэргэжлийн маникюрч шиг янзалдаг болмоор байна уу? Уусалттай будалт ирж яваа зуны улиралд яг тохирно. Улаанаас ягаан, хараас цагаан, эрс тэс өнгөнүүдийг ч хооронд нь уусгаж болно гэдгийг санаж бүтээлч байгаарай.
Чамд: уусгаж будах өөр өнгийн 2 лак
бэхжүүлэгч өнгөгүй лак
порлон
будаг асгах хатуу гадаргуу
нарийхан бийр
ацетон бүдүүвтэр зүү
1. Эхлээд сонгосон хоёр лакныхаа цайвраар нь хумснуудаа бүтэн будаж бэлдэнэ. Бүх хумсаа хатахыг хүлээ.
2. Хатуувтар гадаргуун дээр хоёр будгаа тэнцүү хэмжээтэйгээр асгана. Будганы өнгөнүүд хоорондоо уусахад бэлэн, нийлсэн байх ёстой.
3. Зүүгээр хоёр будгаа хооронд нь дээрх зураг шиг уусгана.
4. Порлоноороо уусгасан будган дээрээ дарж, тамгалахад бэлэн болгоно.
5. Хумснууд дээрээ эвтэйхэн тамгалж хатаана. Хэрэв порлон будаггүй болчихвол, өмнөх аргаараа будгаа дахин асгаж байгаад дээр нь дарна.
6. Хумсаа бүрэн хатсаных нь дараа бэхжүүлэгч түрхээд дахин хатаана. Арьсан дээрх будгийг арилгахын тулд нарийхан бийрээ ацетондоо дүрж байгаад эвтэйхэн арчина.
7. Омбре будалт бэлэн боллоо!
8. Заавал хоёр гэлтгүй, гурван өнгөөр ч уусгаж будсан болно. Ингэхийн тулд гурван лакнаасаа тасалж асгаж байгаад порлоноороо ларж тамгалахад л хангалттай.
Goolingoo.mn