Энэ ертөнцөд дутуу тавьлантай төрсөн ч өдгөө дутуугаа дүүргэж өөрийнхөөрөө амьдарч чадаж яваа бүсгүй бол Н.Ган-Од буюу та бидний мэддэгээр Ганбууш юм. Хорвоо дээр төрсөн цагаасаа эхэлж хүнд чичлүүлж, цоллуулахын зовлонг биеэрээ туулж мэдэрсэн Ган-Од өдгөө жаран насны босгыг давсан ч жинхэнэ эмэгтэй хүн болж чадсан.
Тэрбээр цахим ертөнцийн идэвхитэй гишүүн бөгөөд сонин содон зүйлсийг найзууддаа хуваалцдаг нэгэн. Н.Ган-Од өнөөдөр өөрийнхөө оюутан насны зургаа одоогийнхтойгоо харьцуулан цахим ертөнцөд байршуулжээ. Оюутан цагийн эрэгтэй төрхтэй Н.Ган-Одтой танилц.