Попын гvнж Бритни Спирс АНУ-ын телевизийн “X Factor” шоуны шvvгчээр ажиллахаар болжээ. Уг шоуны продюсер Саймон Коувел өмнөх улиралд хамтран ажиллаж байсан Паула Абдул, Николь Шерзингер нарыг халж, гэрээгээ цуцалснаар хоёр эмэгтэй шvvгчийн суудал эзгvйрээд байсан юм. Тэгвэл одоо нэг суудал нь поп гvнж Бритни Спирсийнх болох нь. Харин нөгөөх нь 19 настай дуучин, жvжигчин Деми Ловатод оногджээ.
16 насандаа “Baby one more time” хит дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан Бритнигийн оргил vе нь 1990-ээд онд өнгөрсөн ч дэлхийн хамгийн алдартай оддын нэг хэвээр байгаа учир шоундаа хамтран ажиллахыг урьсан гэдгээ Саймон мэдэгджээ. Харин Деми Ловато бол “Sonny with Chance” телевизийн цуврал, “Skyscraper” зэрэг хит дуугаараа олны танил болж яваа залуу уран бvтээлч юм.
Шоуг дамжуулагч “Fox” телевиз Бритниг шvvгчийн суудалд суулгахын тулд хэдэн сая ам.доллар амласнаа нууцалж байгаа ч 15 сая ам.доллараас буугаагvй гэж хэвлэлvvд бичиж байна. Хэрэв энэ vнэн бол Бритни хөгжмийн одод дундаа хамгийн өндөр хөлсөөр гэрээ байгуулсан шvvгч болох юм.