Саятан супер модель, 20 настай Кендалл Женнерд 1.39 сая долларын байр нь хангалттай зайгүй мэт санагджээ.
Түүний насны ихэнх охид хувцсаа томхон хувцасны шүүгээнд л хийчихэд хангалттай байдаг бол Кендалд 2,000 Квадрат фут талбайтай байранд нь хувцсаа хийх хангалттай зай олддоггүй гэнэ.
Түүнд гэрийнх нь хувцасны өрөө жижигддэг бөгөөд шинэ хувцас, гоёл чимэглэлээ хийх газар олдохгүй, 2 сар тутамд хувцасны өрөөгөө цэгцэлж, зарим нэг өмсөж ч амжаагүй байсан хувцаснуудаа хаядаг аж.
Уг нь түүний байр чамлаад байхаар биш гэнэ. Тэрээр Лос-Анжелес хот руу харсан цонхтой 2 том унтлагын өрөө, гал тогоо, зочдын өрөө, халаадаг усан сан, фитнессийн өрөө, вино хадгалах зоорь гэх мэт заримд нь хүсээд ч олдохгүй том байртай юм байна.
С.Энэрлэн
Breakingnews.mn