Зөвхөн Лэди Гага л ийм загвартай гутал өмсөх байх. Гэхдээ загвар зохион бүтээгч Жеффрей Кэмпбеллийн бодлоор энэхүү гутал рок хөгжим сонирхогч бүсгүйчүүдийн сонголтод заавал багтах аж.
Загвар зохион бүтээгч ярихдаа “Цэвэр савхиар хийсэн болохоор бүсгүйчүүдэд таалагдах нь дамжиггүй. Бид fredflare.com хаягаар худалдаалж байгаа. Өвөрмөц загварыг эрхэмлэгч бүсгүйчүүдийн шүүгээнд байх ёстой гутал” гэжээ.
Түүний ярьснаар энэхүү этгээд гутал 246 ам.долларын үнэтэй аж. 14 см өндөртэй гутлаар алхахад ямар ч төвөггүй гэдгийг загвар зохион бүтээгч амлаж байна. Жеффрей Кэмпбелл Америкийн бүсгүйчүүд хэвшмэл загвараас татгалзаж байгаа.
Үүний илрэл бол энэхүү гутал юм. Би хараахан нэр өгч амжаагүй байна. Цаашид гутлын загварын чиг хандлага бол илүү өндөр өсгийтэй, загварын хувьд хэвшмэл байдлыг эвдсэн байх юм” гэжээ.
Т.Арьяа