Загвар өмсөгч гэхээсээ илүү “Яг түүн шиг” шоунд оролцож Хар сарнай хамтлагийн С.Амарааг яг түүн шиг дуурайсан С.Сарнай чамалхааргүй авъяастай гэдгээ батлан харуулсан. Японд 12 жил ажиллаж амьдарсан бүсгүйг “Азийн шилдэг загвар өмсөгч” гэдгийг хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй юм байналээ. Загварынхан дундаа чамлахааргүй үнэлэгддэг тэрээр мэргэжил нэгт залууг эр нөхрөөрөө сонгон хөөрхөн хүүхдийн ээж аав болоод буй. Нуруулаг, царайлаг, адтай гэгддэг түүний нууцхан хүсэл “Мөнхийн залуу ” тодотголтой топ модель Э.Одгэрэл эгчээсээ үлгэр дуриалал аваад зогсохгүй түүний насан дээр ирэхдээ яг л 20-той охин шиг харагдахыг хүсдэг гэсэн шүү.
Эх сурвалж: Zone.mn’
Д.Цэцэг