Өдгөө 100-ын талыг наслаж яваа жүжигчин Жорж Клуни найз бүсгүй Стэйси Кайблерийн хамт Комо нуурын эрэг дээрхи өөрийн харшдаа иржээ. Түүний энэ харшид гурван жилийн өмнө Бэкхэм болон Викториа нар зочлон ирж байсан юм. Харин энэ удаад Клуни өөрийн бүсгүйг авчиран хамтран амьдрахаар шийдсэн бололтой хэвлэлүүдээр шуугиж байна.
Өнгөрсөн мягмар гаригт хосууд нэг найзынхаа хамт усан онгоцны аялал хийсэн гэнэ. Хосууд одоогоос яг нэг жилийн өмнөөс эхлэн үерхэж эхэлсэн бөгөөд хамтдаа богино хугацааны олон аялалд хамт явжээ. Хамгийн сүүлд хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцож, АНУ-ын ерөнхийлөгч Б.Обаматай хамт оройн зоог барьсан аж.
Клунигийн шүтэн бишрэгчид болон хэвлэлийнхэн түүнийг энэ удаад найз бүсгүйтэйгээ гэрлэх байх гэж ихэд найдаж байгаа гэнэ.