Дуучин Селена Гомезэд түүний дурлалт залуу Жастин бус өөр хүн гэрлэх санал тавьжээ. Дуучин бүсгүй шинээр гаргаж буй өөрийн үнэртэй усаа нью- Йорк хотноо худалдаанд гаргаж, фенүүддээ танилцуулах үеэр фенүүдийх нь дундаас нэгэн хөвгүүн “Жастиныг мартаад надтай гэрлээч” гэсэн бичигтэй подволк өмссөөр гарч ирсэн байна. Энэ нь Гомезийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн бөгөөд гэрлэх санал тавьсан хүүд өөрийн нэрийн усаа бэлэг болгон өгчээ.
Селена Гомезийн шинэ үнэртэн нь ванилла, бөөрөлзгөний үнэр бүхий ягаан өнгийн савалгаатай юм байна.